Төгс хүчит Бурханыг магтъя

Бурханаас ирсэн хариулт:

Бурхан газар дээр ирэх бүрдээ Тэр Өөрийн нэрийг, Өөрийн хүйсийг, Өөрийн дүр төрхийг мөн Өөрийн ажлыг өөрчлөх болно; Тэр Өөрийн ажлыг давтдаггүй ба Тэр үргэлж шинэлэг байж, хэзээ ч хуучин байдаггүй. Өмнө нь ирэхдээ Тэр Есүс гэж нэрлэгдэг байв; Тэр энэ удаа дахин ирэхдээ Есүс гэж нэрлэгдсээр байх уу? Өмнө нь ирэхдээ Тэрээр эрэгтэй байсан; Тэр энэ удаа дахин эрэгтэй байх уу? Тэр Нигүүлслийн эрин үед ирэх үед Түүний ажил нь загалмайд цовдлогдох байсан; Тэр дахин ирэх үедээ хүн төрөлхтнийг мөн л нүглээс золин аврах уу? Тэр мөн л загалмайд цовдлогдох уу? Энэ нь Түүний ажлын давталт болохгүй гэж үү? Бурхан бол үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүйг чи мэдэхгүй гэж үү? Бурхан хувиршгүй гэж хэлдэг хүмүүс байдаг. Тэр нь зөв гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдалтай хамаатай. Түүний нэр болон ажил дахь өөрчлөлт нь Түүний мөн чанар хувирсан гэдгийг нотлохгүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурханы ажил үргэлж хэвээрээ байдаг гэж чи хэлэх юм бол, Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг Тэр хэрхэн дуусгаж чадах юм бэ? Бурхан бол үүрд өөрчлөгдөшгүй гэдгийг л чи зөвхөн мэднэ, гэхдээ Бурхан бол үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүйг чи мэдэх үү? Хэрвээ Бурханы ажил хэзээ ч өөрчлөгдөөгүй бол Тэр хүн төрөлхтнийг хэрхэн өнөөдрийн түвшинд авчирч чадах юм бэ? Хэрвээ Бурхан хувиршгүй юм бол Тэр яагаад хоёр эрин үеийн ажлыг аль хэдийн хийчихсэн юм бэ? Түүний ажил үргэлж урагшилж байдаг, иймээс Түүний зан чанар хүмүүст аажмаар илчлэгддэг ба илчлэгдсэн зүйл нь Түүний төрөлхийн зан чанар байдаг. Эхэндээ Бурханы зан чанар хүмүүсээс нууцлагдсан байсан, Тэр Өөрийн зан чанарыг хүнд хэзээ ч шууд илчлээгүй бөгөөд Түүний талаарх мэдлэг хүнд байгаагүй, иймээс Тэр Өөрийн зан чанарыг аажмаар хүнд илчлэхийн тулд Өөрийн ажлыг ашигласан, гэхдээ энэ нь Түүний зан чанар эрин үе болгонд өөрчлөгдсөн гэсэн үг биш юм. Түүний хүсэл үргэлж өөрчлөгдөж байдаг учраас Бурханы зан чанар байнга өөрчлөгдөж байдаг гэсэн үг биш. Үүний оронд, Түүний ажлын эрин үе өөр учраас Түүний төрөлхийн зан чанар нь бүхэлдээ аажмаар хүнд илчлэгддэг бөгөөд ингэснээр хүн Түүнийг мэдэж чадах юм. Гэхдээ энэ нь, Бурханд анхнаасаа тодорхой зан чанар байгаагүй бөгөөд эрин үе өнгөрөхийн хирээр Түүний зан чанар аажмаар өөрчлөгдсөн гэдгийн баталгаа яасан ч биш—тийм ойлголт нь буруу. Бурхан эрин үе өнгөрөхийн хирээр Өөрийн угийн, тодорхой зан чанарыг болон Тэр юу болохоо хүмүүст илчилдэг. Ганц эрин үеийн ажил нь Бурханы бүхий л зан чанарыг илэрхийлж чадахгүй. Иймээс “Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш” гэсэн үг нь Түүний ажилд хамаарах бөгөөд “Бурхан бол хувиршгүй” гэсэн үг нь Бурханд угаасаа юу байдаг ба Тэр хэн болохтой хамаатай. Чи зургаан мянган жилийн ажлыг нэг цэгт тодорхойлж чадахгүй эсвэл зүгээр нэг энгийн үгээр үүнийг дүрсэлж чадахгүй. Тийм зүйл нь хүний тэнэглэл юм. Бурхан хүний төсөөлдөг шиг энгийн биш бөгөөд Түүний ажил нэг эрин үед зогсохгүй. Жишээ нь, Ехова гэдэг нь үргэлж Бурханы нэрийг орлохгүй; Бурхан мөн Өөрийн ажлыг Есүсийн нэрээр хийдэг, энэ нь Бурханы ажил хэрхэн үргэлж урагшилж байдгийн бэлгэ тэмдэг юм.

Бурхан үргэлж Бурхан байх болно, хэзээ ч Сатан болохгүй; Сатан үргэлж Сатан байх ба хэзээ ч Бурхан болохгүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхалтай байдал, Бурханы зөвт чанар, Бурханы сүр жавхаа хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Гэхдээ Түүний ажил үргэлж урагшилж, үргэлж гүнзгийрч байдаг, учир нь Бурхан бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш билээ. Эрин үе болгондБурханшинэ нэрийг авч, эрин үе болгонд Тэр шинэ ажил хийж, эрин үе болгонд Түүний шинэ хүсэл болоод Түүний шинэ зан чанарыг харах боломжийг Тэр бүтээлүүдэд олгодог. Хэрвээ хүмүүс шинэ эрин үед Бурханы шинэ зан чанарын илэрхийллийг харахгүй бол тэд Түүнийг үүрд загалмайд цовдлохгүй гэж үү? Ингэснээрээ тэд Бурханыг хязгаарлахгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Зарим нь Бурханы нэр өөрчлөгддөггүй гэж хэлдэг ч тэгвэл яагаад Еховагийн нэр Есүс болсон юм бэ? Мессиагийн ирэлтийн талаар зөгнөгдсөн мөртлөө яагаад Есүс гэдэг нэртэй хүн ирсэн юм бэ? Бурханы нэр яагаад өөрчлөгдсөн бэ? Ийм ажил аль эрт хийгдээгүй гэж үү? Бурхан өнөөдөр шинэ ажил хийж болохгүй гэж үү? Өчигдрийн ажил ч өөрчлөгдөж болох бөгөөд Есүсийн ажил Еховагийн ажлаас үргэлжлэн хийгдэж болно. Тэгвэл Есүсийн ажлыг өөр нэг ажил залгамжилж болохгүй гэж үү? Хэрвээ Еховагийн нэр Есүс болж өөрчлөгдөж болсон юм бол Есүсийн нэр бас өөрчлөгдөж болохгүй гэж үү? Энэ нь тийм ч ер бусын зүйл биш бөгөөд өөрсдийн явцуу бодлын улмаас л хүмүүс ингэж боддог.[a] Бурхан үргэлж Бурхан байх болно. Түүний ажил болон Түүний нэрэн дэх өөрчлөлтөөс үл хамааран Түүний зан чанар, мэргэн ухаан нь үүрд өөрчлөгдөшгүй хэвээр үлдэнэ. Хэрвээ чи, Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр дуудаж болно гэж итгэдэг бол чи хэтэрхий багыг мэддэг юм байна. Чи, Есүс гэдэг нь үүрд Бурханы нэр байж, Бурхан үүрд мөнхөд Есүс гэсэн нэртэй байх ба энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж баталж зүрхлэх үү? Хуулийн эрин үеийг төгсгөсөн бөгөөд эцсийн эрин үеийг төгсгөх нь Есүсийн нэр юм гэдгийг чи итгэлтэйгээр баталж зүрхлэх үү? Есүсийн нигүүлсэл эрин үеийг төгсгөж чадна гэж хэн хэлж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?”-ээс

Лавлагаа болох Библийн ишлэлүүд: “Бурхан тэдний нүднээс бүх нулимсыг нь арчина; тэнд цаашид үхэл байхгүй, уй гашуу, уйлаан, өвдөлт ч гэж байхгүй болно: учир нь урьдны юмс өнгөрөн оджээ. Сэнтийнд залрагч, ‘Харагтун, Би бүх зүйлийг шинэ болгодог’ гэв. Тэгээд Тэр надад, “Бичигтүн: эдгээр үг үнэн агаад итгэмжит” гэлээ (Илчлэл 21:).” (Илчлэл 21:4-5). Бурханаас ирсэн хариулт: Амийн зам нь хэн дуртай нь эзэмшиж эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирэх боломжтой, өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө амийн мөн чанарыг эзэмших ба Бурханд л амийн зам бий, иймд Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны тасалдалгүй урсах эх ундарга юм. Бурхан ертөнцийг бүтээснээсээ хойш амийн амин чанартай холбоотой, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд асар их төлөөс төлсөн. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, бүхий л цаг үед хүний дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлсний дараах хүний оршин тогтнолын баялаг баталгаа байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, үл тасалдах амийн хүчийн ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд үүний төлөө Бурхан ямар ч энгийн хүний төлж байгаагүй тийм л үнийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амийн хүч оршиж, өөрийн гэрэлт цацрагаа цаг хугацаа, орон зайг эс хайхран гэрэлтүүлдэг. Бурханы амь тэнгэр газар өөрчлөгдсөн ч үүрд хувиршгүй байсаар байдаг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурхан бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж, тэдний оршин тогтнолын үндэс учраас Бурханы амь байсаар л байдаг. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс урган гардаг. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, хүч тэнхээтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы ноёрхлын дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй. Магадгүй одоо чи амийг хүлээн авч, үнэнийг олж авахыг хүсэж болно. Ямартай ч чи Бурханыг олохыг, өөрийн итгэж найдаж болох, мөнх амиар чамайг хангах Бурханыг олохыг хүсэж байна. Хэрэв мөнх амийг олж авахыг хүсвэл эхлээд чи мөнх амийн эх сурвалжийг ойлгож, Бурхан хаана байдгийг мэдэх ёстой. Зөвхөн Бурхан хувиршгүй амь бөгөөд зөвхөн Бурханд амийн зам байдаг гэж Би хэдийн хэлсэн. Түүний амь хувиршгүй учраас энэ нь мөнх; зөвхөн Бурхан амийн зам учраас Бурхан Өөрөө мөнхийн амийн зам юм. ………… Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй өнө удаан мөнхөд үргэлжлэх, үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтэйгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар зөвшөөрөгдөх цорын ганц зам юм. Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас Гэсэн хэдий ч энэхүү үйл явц ба мөчлөг нь Бурхан хүн төрөлхтнийг хараасай гэж хүсдэг үнэн бөгөөд хүнд Бурханаас хайрласан амь нь эцэс төгсгөлгүй агаад махан бие, цаг хугацаа, орон зайд хязгаарлагддаггүй. Энэ нь хүнд Бурханаас хайрласан амийн нууц бөгөөд амь Түүнээс ирсний баталгаа юм. Хэдийгээр олон хүмүүс амь нь Бурханаас ирсэн гэдэгт итгэхгүй байж магад боловч тэд Түүний оршин тогтнолыг үгүйсгэдэг эсвэл итгэдэг эсэхээс үл хамааран Бурханаас ирэх бүхнийг хүн эдэлдэг нь эргэлзээгүй. Бурхан нэг л өдөр гэнэт бодлоо өөрчилж, дэлхий ертөнц дээр бий болгосон бүх зүйл, Өөрийн өгсөн амийг буцаан авахыг хүсэх аваас юу ч үлдэхгүй. Бурхан Өөрийн хүч чадал, эрх мэдлийн ачаар бүгдийг эмх журамтай болгож, амьтай болон амьгүй бүх зүйлийг хангахын тулд Өөрийн амийг ашигладаг. Энэ бол хэн ч хялбархан ойлгож, төсөөлж чадахааргүй үнэн бөгөөд эдгээр ойлгоход бэрх үнэн нь Бурханы амийн хүчний үнэн зөв илэрхийлэл ба гэрчлэл юм. Одоо Би та бүхэнд нэгэн нууцыг дэлгэе: Бурханы амийн хүч чадал ба агуу байдлыг ямар ч бүтээл ойлгож чадахгүй. Энэ нь одоо тийм байгаа, өнгөрсөнд ч тийм байсан, ирээдүйд ч мөн тийм байх болно. Миний хуваалцах хоёр дахь нууц бол энэ: Хэлбэр дүрс, бүтцийн хувьд ямар ч ялгаатай байсан бүх бүтээлийн хувьд амийн эх сурвалж нь Бурханаас ирдэг. Чи ямар ч төрлийн амьд амьтан байсан бай Бурханы тогтоож өгсөн амийн замаас хазайж чадахгүй. Ямар ч тохиолдолд Миний хүсэж байгаа бүхэн бол, хүн яаж ч чармайн тэмцэх нь хамаагүй Бурханы анхаарал халамж, хамгаалалт, хангалтгүйгээр хүн хүлээн авах учиртай байсан бүхнээ хүлээн авч чадахгүй гэдгийг ойлгох явдал юм. Бурханы амийн хангалтгүйгээр хүн амьдралын үнэ цэнийн мэдрэмжээ алддаг ба амийн зорилгын талаарх мэдрэмжээ алддаг. Түүний амийн үнэ цэнийг үрэн таран хийдэг хүнийг тун хэнэггүй байхыг Бурхан хэрхэн зөвшөөрөх билээ? Дахин хэлэхэд, Бурхан бол чиний амийн эх сурвалж гэдгийг бүү март. Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”-аас Байлдан дагуулах ажил нэгэнт биелчихвэл хүнийг үзэсгэлэнтэй сайхан ертөнцөд аваачих болно. Энэ амьдрал нь мэдээж газар дээр байсаар байх боловч энэ нь хүний өнөөдрийн амьдралаас шал өөр байх болно. Бүх хүн төрөлхтөн байлдан дагуулагдсаны дараах хүн төрөлхтний амьдрал ийм байх бөгөөд энэ нь газар дээрх хүний шинэ эхлэл болох болно, хүн төрөлхтөн ийм амьдралтай байх нь тэд шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд орсны баталгаа болох болно. Энэ нь газар дээрх хүн болоод Бурханы амьдралын эхлэл байх болно. Тийм сайхан амьдралын урьдач нөхцөл нь, хүн ариусгагдаж байлдан дагуулагдсныхаа дараа Бүтээгчийн өмнө захирагдах явдал байх ёстой. Иймээс байлдан дагуулах ажил нь, хүн төрөлхтөн гайхалтай хүрэх газарт орохын өмнөх Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Тийм амьдрал нь газар дээрх хүний ирээдүйн амьдрал, энэ нь газар дээрх хамгийн сайхан амьдрал, хүний хүсэн эрмэлздэг тийм амьдрал, дэлхийн түүхэнд хүн өмнө нь хэзээ ч олж байгаагүй тийм амьдрал юм. Энэ нь 6,000 жилийн удирдлагын ажлын эцсийн үр дүн, энэ нь хүн төрөлхтний хамгийн их хүсэн эрмэлздэг зүйл, энэ нь бас хүнд өгсөн Бурханы амлалт юм. Гэвч энэхүү амлалт нь нэн даруй тохиолдохгүй: Эцсийн өдрүүдийн ажил дуусч, хүн бүрэн байлдан дагуулагдсаны дараа, өөрөөр хэлбэл Сатан бүрмөсөн ялагдсаны дараа л тэр ирээдүйн хүрэх газарт орох болно. Хүн цэвэршүүлэгдсэнийхээ дараа нүгэлт уг чанаргүй байх болно, учир нь Бурхан Сатаныг ялах юм, ингэснээр дайсны хүчний түрэмгийлэл байхгүй болох бөгөөд хүний махан биед халдах дайсны хүч гэж үгүй болно гэсэн үг юм. Иймд хүн эрх чөлөөтэй, ариун болох бөгөөд үүрд мөнх рүү орох юм. ……өнөөдөр[a] Сатан газар дээр хаа сайгүй түвэг учруулсаар байгаа учраас мөн Бурханы бүхий л удирдлагын ажил хараахан төгсгөлдөө очоогүй байгаа учраас хүн зүгээр биш байгаа. Нэгэнт Сатан ялагдчихвал хүн бүрмөсөн чөлөөлөгдөх болно; хүн Бурханыг олж авч, Сатаны эзэмшил дороос гарах үедээ зөвт шударгын Нарыг харах болно. Энгийн хүнд тохирох амьдрал сэргэх болно; сайн мууг ялгах чадвар, хэрхэн идэж, өөрийгөө хувцаслах тухай ойлголт болон хэвийн амьдрах чадвар гэх мэт энгийн хүний эзэмших ёстой бүхнийг сэргээх болно. Хэрвээ Ева могойд уруу татагдаагүй байсан бол бүтээгдсэнийхээ дараа хүн анхнаасаа хэвийн амьдралтай байх байсан. Тэр газар дээр энгийн хүний амьдралаар амьдарч, идэж хувцаслах ёстой байсан юм. Гэсэн ч хүн гажуудалд орсны дараа энэ амьдрал нь бүтэшгүй мөрөөдөл болсон ба өнөөдөр ч гэсэн хүн тийм зүйлийг төсөөлж зүрхэлдэггүй. Үнэндээ, хүний хүсэн эрмэлздэг энэхүү сайхан амьдрал нь зайлшгүй хэрэгтэй юм: Хэрвээ хүнд тийм хүрэх газар үгүй байсан бол түүний газар дээрх гажуудсан амьдрал нь хэзээ ч зогсохгүй ба хэрвээ тийм сайхан амьдрал байхгүй байсан бол Сатаны хувь заяанд эсвэл газар дэлхий дээр Сатаны тогтоосон ноёрхолд ямар ч эцэс төгсгөл үгүй байх байсан билээ. Харанхуйн хүч хүрэхийн аргагүй хүрээнд хүн очих ёстой бөгөөд тэгэх үед энэ нь Сатан ялагдсаныг батлах болно.……Мөнхийн хүрэх газарт орох үедээ хүн Бүтээгчийг шүтэн мөргөх болно, тэгээд хүн авралыг олж авч, үүрд мөнхөд орсон учраас ямар нэг зорилгыг эрж хайхгүй, цаашлаад Сатанд бүслэгдэхээс тэр санаа зовох хэрэггүй. Энэ үед хүн өөрийн байрыг мэдэж, өөрийн үүргийг биелүүлэх ба хэдий тэд гэсгээгдэж шүүгдээгүй байсан ч хүн бүхэн өөрсдийн үүргийг биелүүлэх болно. Тэр үед хүн ялгамж чанар болон байр сууриныхаа аль алины хувьд бүтээл байх болно. Өндөр намын ялгаа гэж цаашид үгүй байх болно; хүн бүхэн зүгээр л өөр өөр чиг үүрэг гүйцэтгэх болно. Гэсэн ч хүн, хүн төрөлхтний дэг журамтай, зохимжтой хүрэх газарт амьдарсаар байх болно, хүн Бүтээгчийг шүтэн мөргөхийн төлөө өөрийн үүргийг биелүүлэх болно, тэгээд ийм хүн төрөлхтөн нь үүрд мөнхийн хүн төрөлхтөн байх болно. Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас
Аврагч Эзэн Есүс чимээгүй ирсэн “Эргэн ирсэн Тэр хэн бэ” Христийн сүмийн кино (Монгол хэлээр) Ким Еонруг нь Солонгосын шашны нийгэмлэг дэх сүсэг бишрэлтэй пастор байсан. үнэнээр цангасан тэр Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийг тэсэн ядан хүлээсэн. 2013 оны нэг өдөр Чосун Илбод Төгс Хүчит Бурханы үгстэй таарсан. Эрх мэдэл, хүч чадлаар дүүрэн эдгээр үгс түүнд шууд нөлөөлж, түүний сэтгэлд гүн хүрчээ. Төгс Хүчит Бурхан нь түүний удаан хүлээсэн Аврагч болох эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг баталгаажуулахын тулд тэр Төгс Хүчит Бурханы ажил болон үгсийг эрж хайж, судалж эхэлсэн... Өөрийн зүрх сэтгэл дэх эргэлзээ бүрийг нэг нэгээр нь шийдвэрлэнгээ Ким Еонруг маш их баярласан тул нүүрээрээ газар унан, мөргөж эхлэв: Төгс Хүчит Бурхан бол эцсийн өдрүүд дэх Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт юм. Тэр бидний дунд чимээгүйхэн ирж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг удаан хугацаанд хийж байна.
Чуулганы кино “Зол завшаан ба золгүйтэл” Мөнгө үнэхээр аз жаргалыг худалдаж авдаг уу? Монгол хэлээр Ядуу, тарчиг амьдралтай гэр бүлд төрж, өссөнөөсөө болоод Ду Жуан сайхан амьдрахын тулд маш их мөнгө олох ёстой хэмээн багаасаа бодох болжээ. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд сургуулиас гарч ямар ч хамаагүй аргаар мөнгө олохоор хар ажил хийх болсон юм. Ажил нь хүнд, зүдэргээтэй байхад ч тэрбээр гомдоллодоггүй байж. Гэвч тэр хүссэндээ хүрч чадсангүй. Яаж ч чармайж ажиллаад хүссэн амьдралдаа хүрч чадахгүй байлаа. 2008 онд их мөнгө олох мөрөөдөл өвөрлөн нөхрийн хамт Япон улсыг бүсгүй зорьжээ. Хэдэн жилийн дараа түвэгтэй, хүнд ажлын дарамт, хэт олон цаг ажилладагаас шалтгаалж Ду Жуан ухаан алдан унасан байна. Эмнэлгийн шинжилгээний хариу түүнийг өмнө байгаагүйгээр сэтгэлээр унагасан боловч, Ду Жуан мөрөөдлөө биелүүлэх санаанаасаа буцсангүй. Өвчтэй боловч үргэлжлүүлэн ажилласаар л байв. Яваандаа бие сэтгэл зовсоноосоо болж, яалт ч үгүй мөнгөний төлөө улайрахаа зогсоосон байна. Өвдөж зовох үедээ тэр, “Ингэхэд хүн ер нь юуны төлөө амьдардаг юм бэ? Мөнгөний төлөө амьдралаа золих зөв үү? Мөнгөний төлөө амьдрал аз жаргалтай байж чаддаг уу?” гэх зэргээр эргэцүүлэн бодоход хүрчээ. Ийм бодол үргэлж эргэлдэх болсоноос хойш тун удалгүй Төгс Хүчит  Бурханы эцсийн өдрүүдийн аврал түүн дээр ирсэн байна. Төгс Хүчит Бурханы үгнээс хүний амьдралын зовлон зүдгүүр юунаас эхтэйг, хүн юуны төлөө амьдрах ёстойг, амьдралаа утга учиртай болгохын тулд хэрхэн амьдрах ёстойг Ду Жуан ойлгож авчээ... Туулсан энэхүү амьдралаа бодох бүрдээ Ду Жуан сэтгэл хөдлөн санаа алддаг билээ. Энэхүү өвчин хууч нь түүнийг зовлон зүдгүүрээс ерөөл олж авахад хүргэсэн юм
Магтаалын найрал дуу | Эзэний хаанчлал дэлхий дээр бууж ирснийг магтацгаая Хаанчлалын сүлд дуулал (I) Хаанчлал дэлхий дээр бууж ирдэг Хүмүүс Бурханыг сайшааж, хүмүүс Бурханыг магтдаг; бүх ам нэгэн жинхэнэ Бурханыг нэрлэдэг. Хаанчлал дэлхий дээр бууж ирдэг. Хүмүүс Бурханыг сайшааж, хүмүүс Бурханыг магтдаг; бүх ам нэгэн жинхэнэ Бурханыг нэрлэж, бүх хүн Бурханы үйл хэргийг харахын тулд нүдээ нээдэг. Хаанчлал дэлхий дээр буун ирдэг, Бурханы үнэн бие баялаг агаад өгөөмөр (баялаг агаад өгөөмөр). Хэн үүнийг тэмдэглэхгүй байх юм бэ? (Хэн үүнийг тэмдэглэхгүй байх юм бэ?) Хэн үүний төлөө баяртайгаар бүжиглэхгүй байх юм бэ? (Хэн үүний төлөө баяртайгаар бүжиглэхгүй байх юм бэ?) Өө, Сион! (Өө, Сион!) Өө, Сион! (Өө, Сион!) Бурханыг магтахын тулд ялгуусан далбаагаа өргө! Ялалтын ялгуусан дуугаа дуулж, Бурханы ариун нэрийг түгээ! Газар дээрх бүх зүйл ээ! Одоо Бурханы тахил болохын тулд өөрсдийгөө ариусга! Тэнгэр дэх одод оо! Одоо өөрсдийн байранд эргэн очиж огторгуйд Бурханы агуу байдлыг харуул! Дуундаа Түүнийг гэсэн эцэс төгсгөлгүй хайр, хүндлэлийг илэрхийлж байгаа газар дээрх хүмүүсийн дуу хоолойгБурхананхааралтай сонсож байна! Энэ өдөр, бүх зүйл шинэчлэгдэхийн сацуу Бурхан газар дээр алхахаар ирдэг. Энэ мөчид цэцэгс цэцэглэж, шувууд жиргэж, бүх зүйл баяслаар дүүрэн байна! шувууд жиргэж, бүх зүйл баяслаар дүүрэн байна! Хаанчлалын ёслолын буудлагын дуунаар Сатаны хаанчлал нуран унаж, хаанчлалын сүлд дууллын цуурайтсан дахилтанд сүйрч байна. Энэ нь тэгээд хэзээ ч дахин өөдлөхгүй! Газар дээрх хэн өндийн босож, эсэргүүцэж зүрхлэх билээ? Газар дээр бууж ирэнгээ Бурхан шатаалтыг авчирдаг, уур хилэнг авчирдаг, бүх гай гамшгийг авчирдаг, бүх гай гамшгийг авчирдаг. Газар дэлхийн хаанчлалууд бол одоо Бурханы хаанчлал! Тэнгэр дээр үүлс хөлбөрөн нүүгэлтдэг; тэнгэрийн дор (тэнгэрийн дор), тэнгэрийн дор (тэнгэрийн дор) гол, нуурууд долгиолон уярам аялгууг урсгадаг. Ичсэн амьтад ичээнээсээ гарч, зүүрмэглэж буй бүх хүн Бурханаар сэрээлгэдэг. Бүх хүний хүсэн хүлээсэн өдөр эцэстээ ирлээ! Тэд хамгийн сайхан дууг Бурханд өргөж байна! Бурханд! Бурханд! ... “Үг нь махбодоор илэрсэн” номоос
Ариун Сүнсний үг | “Чи хэнд үнэнч вэ?” | Уран уншлага Төгс Хүчит Бурханингэж хэлсэн: “Та нар Намайг ийм олон жил дагасан ч үнэнч байдлынхаа өчүүхэн хэсгийг ч Надад өгөөгүй. Үүнээс илүүтэйгээр та нар өөрсдийн эргэн тойронд байх хайртай хүмүүсээ болон өөрт таалагддаг зүйлсийг боддог. Тэд бүгд та нарын зүрх сэтгэлтэй маш ойрхон байдаг ба үүнийг хэзээ ч хаана ч орхиж байгаагүй. … Та нар өөрийн дуртай ажил үйлсдээ өөрийгөө татан оролцуулдаг: Зарим нь хөвгүүд болон охиддоо үнэнч байдаг бол бусад нь нөхөртөө, эхнэртээ, эд баялагтаа, ажилдаа, албан тушаалтнууддаа, байр сууриндаа эсвэл эмэгтэйчүүдэд үнэнч байдаг. Та нар өөрсдийн үнэнч зүйлсээс хэзээ ч залхаж, ядардаггүй; үүнээс ч илүүтэйгээр та нар өөрсдийн үнэнч байх зүйлсийн тоог болон чанарыг илүү ихээр улам нэмж, хэзээ ч цөхөрдөггүй. Би болон Миний үгс чиний хайрлаж хүндэлдэг зүйлсүүдийн хамгийн сүүлийн байранд байдаг. Гэхдээ та нарт тэдгээрийг хамгийн сүүлд эрэмбэлэхээс өөр сонголт байдаггүй; зарим нь өөрсдийнхөө хараахан бүрэн нээж таньж амжаагүй зүйлсэд өөрийн үнэнч байх хамгийн сүүлийн байрыг орхидог. Тэд зүрх сэтгэлдээ Миний өчүүхэн ч зүйлсийг тээдэггүй.”
Христийн сүмийн кино | Коммунизмын худал үгс:ХКН-ын христүүдэд тархи угаадаг үнэнбайдлыг илчилсэн (Монгол хэлээр) Жан Миндао бол Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгч бөгөөд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хэдэн жил туулсан, зарим үнэнийг ойлгодог, хүний амьдралын жинхэнэ утга учрыг ухаарч ойлгосон нэгэн. Тэрээр бүхнээ орхиж Бурханыг дагаж, Бурханы эцсийн өдрүүдийн ажил болоод илрэлтийг гэрчлэхээр шийдсэн. Жан Миндао нэг удаа сайн мэдээ түгээж яваад Хятадын Коммунист цагдаа нарт баригдсан бөгөөд цагдаа нар түүнд хүний санаанд багтахааргүй эрүү шүүлт тулгаж, чуулганы удирдагчид болоод санхүүгийн талаарх мэдээллийг авах гэж оролдож байсан удаатай. Жан Миндао Бурханд залбирч, Түүнд найдсан. Тэрээр хүнд бэрх эрүү шүүлт, харгислал, хэрцгий зодуурыг даван туулсан юм. Хятадын Коммунист цагдаа үүнд нь уурсан хорсохын дээр түүнийг зүгээр нэг, энгийн итгэгч биш хэмээн үздэг. Түүнийг Төгс Хүчит Бурханы Чуулганы удирдагч гэж үзээд тархийг нь угааж сэнхрүүлэхээр шийддэг. Ингээд Жан Миндаог тархи угааж сэнхрүүлдэг нууц бааз дээр авчирна. Сарын турш үргэлжлэх сэнхрүүлэх тэмцлийн үеэр Хятадын Коммунист албан тушаалтнууд, нийгмийн ухааны институтийн профессорууд, цагдаагийн академийн илтгэгчид, сэтгэл судлаачид болоод санваартнууд ээлжлэн тэмцэл хийдэг. Тэд Бурхангүй үзэл, материализм, шинжлэх ухааны мэдлэг, уламжлалт соёл болоод янз бүрийн цуу үг, төөрөгдөл ашиглаж Жан Миндао болоод Христэд итгэгчид нийт найман хүнийг хүчээр сэнхрүүлж өөрчлөхөөр оролддог. Бурханыг үгүйсгэж, Түүнээс урвахын тулд гэмшлийн мэдүүлэгт гарын үсэг зурахыг коммунистууд тэдэнд тулгах гэж оролдох бөгөөд Христэд итгэгчдийг баривчлахад Коммунист Намд үйлчлэхийг шахдаг. Жан Миндао болоод бусад хүн Бурханы үгэнд найдах бөгөөд залбирлынхаа хүчинд эдгээр тэрс үзэл, төөрөгдлийг үндэслэлтэйгээр няцааж үүний улмаас Хятадын Коммунист Намын аюултай хүчин тэр чигтээ ичгэвтэр ялагдал хүлээнэ. Дарийн утаагүй энэхүү дайнд төөрөгдлийг үнэн ялж шударга ёс муу бүхнийг дийлнэ. Бурханд найдсаны хүчээр Жан Миндао бусдын хамт Сатаны муу ёрын хүчийг ялах бөгөөд Бурханд алдартай, хангинасан гэрчлэл хийдэг.
Христийн сүмийн дуу хөгжим “Бүхнийг захирагч нэгэн” баримтат киноны клип: Бурхан орчлон ертөнц дэх бүх зүйлийг захирдаг Хүн төрөлхтөн эдгээр асуултын хариуг хэдэн мянган жилийн турш эрж хайсаар ирсэн: Орчлон ертөнц дэх тэнгэрийн эрхэс яаж ийм төгс эмх цэгцтэй хөдөлдөг вэ? Яагаад бүх амьд зүйл үргэлж хувиршгүй зүй тогтлыг даган дэс дараалалтайгаар хөдөлдөг вэ? Хүмүүс яагаад төрдөг, дараа нь яагаад нас бардаг вэ? Эдгээр зүй тогтол, хуулийг хэн үнэндээ тогтоосон бэ? Орчлон ертөнц болон бүх зүйлийг хэн үнэхээр захирдаг вэ? “Бүхнийг захирагч Нэгэн” хэмээх Христийн киноны энэ гайхалтай хэсэг нь эдгээр асуултын голыг хөндөж, энэ бүх нууцыг тайлахад таныг замчилна
Бурханаас ирсэн хариулт: Хорвоо ертөнцийн өргөн уудам чөлөөнд хичнээн хүн амьтан амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийг дахин дахин дагаж, тууштай нэгэн дүрмийг мөрддөг вэ. Нас барсан хүмүүс амьдарч буй хүмүүсийн түүхүүдийг аван одож, амьдарч буй хүмүүс нь нас барсан тэдгээр хүмүүсийн яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүмүүс өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтөн үнэхээр Байгаль Эхээр бүтээгдсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяагаа үнэхээр хянадаг уу? … Хорвоо ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, тэр ч бүү хэл хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг хүн мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулийн дунд амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт, мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг Нэгэн байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй, оршихуйд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй, хүн төрөлхтөн хэзээ ч мэдэж байгаагүй Нэгэн, бас Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгалыг үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлсөн Нэгэн юм. Цаашлаад, хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд Түүнийг, ганцхан Түүнийг л түшдэг. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дээрх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи шуурга, жавар, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн, тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм нэг бүр нь Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулгаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйлс Түүний харцан дор оршдог, цаашлаад бүх зүйлс Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг гэсэн бодит байдлыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болоход хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, чи Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс үл шалтгаалан, чиний хувь заяа Бурханы захирамж дотор оршдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үргэлж бүх зүйлийн дээд эрхийг атгадагт эргэлзэх зүйлгүй юм. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүнээр хүлээн зөвшөөрөгдөж, ойлгогдох эсэхээр тогтоогдохгүй. Зөвхөн Тэр л хүний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, хүн төрөлхтөн энэ бүхнийг өөрсдийн нүдээр харах нь нэг их удахгүй ба энэ нь Бурханы удахгүй авчрах бодит байдал юм. Хүн төрөлхтөн Бурханы мэлмий дор амьдарч нас бардаг. Хүн төрөлхтөн Бурханы удирдлагын төлөө амьдардаг ба эцсийн удаа нүдээ аних үед ч энэ нь яг тэр удирдлагын төлөө байдаг. Хүмүүс тасралтгүй нааш цааш ирж буцдаг. Гарцаагүй энэ нь бүгдээрээ Бурханы дээд эрх, зохицуулгын нэг хэсэг юм. Бурханы удирдлага нь үргэлж урагшилдаг ба хэзээ ч зогсдоггүй. Хүн төрөлхтөн, Түүний оршин тогтнолыг мэдэж, Түүний дээд эрхэд итгэж, Түүний үйл хэргийг харж, Түүний хаанчлалд эргэн очиход Тэр хүргэнэ. Энэ бол Түүний төлөвлөгөө бөгөөд олон мянган жилийн туршид Түүний хийсэн ажил юм. Бурханы удирдлагын ажил нь дэлхийг бүтээхээс эхэлсэн ба хүн энэхүү ажлын цөмд байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь хүний төлөө байсан гэж хэлж болно. Түүний удирдлагын ажил нь мянга мянган жил сунгагддаг учраас энэ нь хэдхэн минут, секундын дотор юм уу нүд цавчихын төдийд эсвэл нэг хоёр жилд хийгдээгүй, илүү олон хүний оршин тогтноход шаардлагатай нар, сар, бүх төрлийн амьтад, хоол унд болон хүний амьдрах орчныг Тэр бүтээх хэрэгтэй болсон. Энэ нь Бурханы удирдлагын эхлэл байсан юм. Үүний дараа, Бурхан хүн төрөлхтнийг Сатанд хүлээлгэн өгч, хүн төрөлхтөн Сатаны эзэмшил дор амьдарсан ба энэ нь аажмаар эхний эрин үеийн Бурханы ажил руу хөтөлсөн: Хуулийн эрин үеийн түүх… Хуулийн эрин үеийн хэдэн мянган жилийн туршид хүн төрөлхтөн Хуулийн эрин үеийн удирдамж, зааварт дасал болж, үүнийг хөнгөнөөр үзэж эхэлсэн ба Бурханы анхаарал халамжийг аажмаар орхисон. Тэгээд хуулийг мөрдөхийн зэрэгцээ тэд мөн шүтээн шүтэж, муу үйл хийсэн юм. Тэдэнд Еховагийн хамгаалалт байхгүй байсан ба зөвхөн сүм дэх тахилын ширээний өмнө амьдралаа өнгөрүүлсэн. үнэндээ, Бурханы ажил тэднийг аль хэдийн орхисон бөгөөд хэдийгээр израильчууд хуулийг мөрдөж, Еховагийн нэрийг дурдаж, зөвхөн тэд л Еховагийн ард бөгөөд Еховагийн сонгосон хүмүүс хэмээн бахархалтайгаар итгэж байсан ч Бурханы алдар тэднийг чимээгүйхэн орхисон… ………… … Еховагийн ажил дууссаны дараа ердийнхтэй адилаар Бурхан хоёр дахь үе шатны Өөрийн шинэ ажлаа эхлүүлсэн: махан биеийг олж, арав, хорин жил бие махбодтой хүн болж Өөрийн ажлыг итгэгчид дундаа хэлж, хийсэн. Гэсэн ч мэдээж хэн ч мэдээгүй ба Эзэн Есүсийг загалмайд цовдлогдож, дахин амилсны дараа Тэр бол махан биетэй болсон Бурхан байсан гэдгийг цөөн тооны хүмүүс л хүлээн зөвшөөрсөн. ……Бурханы ажлын хоёр дахь үе шат биелмэгц, цовдлолын дараа хүний нүглийг цайруулах (өөрөөр хэлбэл, хүнийг Сатаны гараас буцаан авах) Бурханы ажил биелсэн. Иймээс, тэр мөчөөс эхлээд өөрийн нүглээ уучлуулахын тулд хүн төрөлхтөн зөвхөн Эзэн Есүсийг Аврагч хэмээн хүлээн зөвшөөрөх ёстой болсон. Энэ талаар хэлэхэд, авралд хүрч, Бурханы өмнө очиход хүний нүгэл цаашид саад болохгүй ба цаашид Сатан хүнийг буруушаах хөшүүрэг болохгүй. Энэ нь Бурхан Өөрөө бодитой ажил хийж, нүгэлт бие махбодтой адилхан болж, Бурхан Өөрөө нүглийн тахил болсон учраас юм. Ийм байдлаар, энэ нүгэлт бие махбодтой адил Бурханы махан биеийн ачаар хүн загалмайнаас бууж, чөлөөлөгдөж, аврагдсан. Иймээс Сатанд олзлогдсоны дараа хүн Бурханы өмнө авралыг хүлээн авахад нэг алхам ойртсон. Мэдээж ажлын энэ үе шат нь, Хуулийн эрин үеэс нэг алхам урагшилсан ба Хуулийн эрин үетэй харьцуулахад илүү гүнзгий түвшинд байсан Бурханы удирдлага юм. ………… Тэгээд дараа нь Хаанчлалын эрин үе ирсэн ба энэ нь ажлын илүү бодтой үе шат боловч мөн хүн хүлээн зөвшөөрөхөд хамгийн хэцүү нь юм. Учир нь хүн Бурханд хэдий чинээ ойр очно, Бурханы саваа хүнд төдий чинээ ойртох ба Бурханы царай хүний өмнө төдий чинээ тодорхой харагдана. Хүн төрөлхтний золин авралын дараа хүн албан ёсоор Бурханы гэр бүлд буцан очдог. Одоо үе бол зугаа цэнгэлийн цаг гэж хүн бодсон боловч тэр хэний ч урьдчилан харж байгаагүй Бурханы шууд дайралтанд орсон. Энэ нь Бурханы ардын “таашаах” ёстой баптисм байж таарсан. Тийм засал дор хүмүүс зогсоод, би бол олон жилийн турш алга болсон хурга бөгөөд Бурхан намайг буцаан авахын тулд маш ихийг зарцуулсан, тэгээд Бурхан надад яагаад ингэж хандаж байна вэ? Энэ нь намайг шоолж, намайг илчлэх Бурханы арга зам гэж үү? хэмээн дотроо бодохоос өөр аргагүйд хүрнэ … Олон жил өнгөрсний дараа, цэвэршүүлэлт, гэсгээлтийн бэрхшээлийг туулснаар хүн хөсрийтөн саарьтсан. Хэдийгээр хүн өнгөрсөн үеийн “өнгө гялбаа” болон “романтик байдлаа” алдсан ч гэсэн, тэр хүн байхын үнэнийг өөрийн мэдэлгүй ойлгож эхэлдэг ба хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы олон жилийн зориулалтыг ойлгож эхэлдэг. Хүн аажмаар өөрийн харанхуй бүдүүлэг байдлаа жигшиж эхэлдэг. Тэр өөрийнхөө хичнээн зэрлэг догшныг, Бурханд хандах бүх үл ойлголцлоо болоод Түүнд тавьж байсан бодлогогүй шаардлагуудаа үзэн ядаж эхэлдэг. Цаг хугацааг эргүүлж болохгүй; өнгөрсөн үеийн үйл явдлууд нь хүний харуусал дүүрэн ой дурсамж болж, Бурханы үг болоод хайр нь хүний шинэ амьдралын хөдөлгөгч хүч болдог. Хүний шарх өдөр ирэх тусам эдгэрч, түүний хүч чадал эргэн ирж, тэр босон зогсож, Төгс хүчитийн царайг хараад … Тэр үргэлж миний хажууд байсан гэдгийг болон Түүний инээмсэглэл, Түүний сайхан төрх нь маш сэтгэл хөдөлгөм гэдгийг л олж мэддэг. Түүний зүрх сэтгэл Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийхөө төлөө анхаарсаар байдаг ба Түүний гар одоо ч анхных шигээ дулаахан, хүч чадалтай байгаа. Энэ нь хүн Едений Цэцэрлэгт буцан очсонтой адил боловч энэ удаад хүн могойн уруу таталтыг цаашид сонсохгүй, цаашид Еховагаас нүүр буруулахгүй. Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөж, Бурханы инээмсэглэсэн царайг хараад өөрийн хамгийн эрхэм золиослолыг өргөдөг—Өө! Эзэн минь, Бурхан минь! Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас Бурханы удирдлага нь ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханыг хэрхэн шүтэх вэ, яагаад Бурханд захирагдах шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгдөг буюу Сатаны ялзралд эрх чөлөө өгдөг. Дараа нь, хүн Бурханыг бүрэн шүтэж, Сатаныг голох хүртэл нь Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ нь Бурханы удирдлага юм. Энэ бүхэн нь үлгэр домог шиг сонсогддог; ба энэ нь ээдрээтэй санагддаг. Энэ нь хүмүүст үлгэр домог шиг санагддаг ба учир нь энэ орчлон ертөнцийн уудамд хичнээн олон үйл явдал болж өнгөрсөн талаар хүн мэдэх нь байтугай, сүүлийн хэдэн мянган жилийн туршид хүнд хичнээн их зүйл тохиолдсон талаар тэдэнд ямар ч төсөөлөл байдаггүй. Цаашлаад, энэ нь тэд материаллаг ертөнцөөс чанагш оршдог илүү гайхалтай, илүү айдас-төрүүлэм ертөнцийг тэд энгийн нүдээр олж харахгүйгээс болдог. Энэ нь хүмүүст ойлгохын аргагүй мэт санагддаг ба тэр нь, Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болоод Бурханы удирдлагын ажлын ач холбогдлын талаарх ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан эцэстээ хүн төрөлхтнийг ямар байгаасай гэж хүсэж буйг хүн ухаардаггүйн улмаас болдог. Хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй Адам, Еватай адил уу? Үгүй! Бурханы удирдлага бол Бурханыг шүтэж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдсан боловч Сатаныг өөрийн эцгээ гэж үздэггүй, тэр Сатаны муухай царайг таниад үүнээс татгалздаг ба Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахын тулд Түүний өмнө ирдэг. Тэр, юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс ямар ялгаатай байдгийг мэддэг бөгөөд тэр Бурханы агуу байдал, Сатаны хорон мууг олж хардаг. Ийм хүн төрөлхтөн нь цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй бас Сатаныг тахихгүй. Учир нь тэд бол Бурханы үнэхээр олж авсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг эзэгнэхийн утга учир юм. … ………… Бурханы хайр, энэрэл нь Түүний удирдлагын ажлын нарийн учир нэг бүрд шингэдэг ба хүмүүс Бурханы сайн санааг ойлгож чадах эсэхээс үл хамааран Тэр Өөрийн хэрэгжүүлэхээр зорьсон ажлаа цуцалтгүйгээр хийсээр байдаг. Бурханы удирдлагыг хүмүүс хир их ойлгосноос үл шалтгаалан, Бурханы хийсэн ажлын үр нөлөө, ач тусыг хүн бүхэн биечлэн ойлгодог. Өнөөдөр чи, Бурханы өгсөн хайр эсвэл амийн хангалтыг юуг ч мэдрээгүй байж магад, гэхдээ чи Бурханыг орхиогүй, үнэнийг эрж хайх шийдвэрээ хаяагүй байгаа цагт Бурханы инээмсэглэл чамд харагдах өдөр хэзээд байх болно. Бурханы удирдлагын ажлын зорилго нь, Сатанаар ялзруулагдсан бөгөөд Бурханыг эсэргүүцдэг хүн төрөлхтнийг хаях биш, харин Сатаны эзэмшил дор байгаа хүн төрөлхтнийг буцаан авах юм. Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас
Христийн сүмийн магтан дуу “Бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин рүү хөтөлдөг” Бие махбодтой Бурхан “Зөвхөн Еховагийн нуруу хүн төрөлхтөнд харагдах” эрин үеийг төгсгөнө. Тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эринийг төгсгөдөг. Ялангуяа сүүлчийн бие махбодтой Бурханы ажил Бүх хүн төрөлхтнийг илүү бодит, жинхэнэ, таатай эрин үе рүү аваачдаг. Тэр хууль, сургаалын эрин үеийг төгсгөөд, Хүнд жинхэнэ, энгийн, зөвт, ариун Бурханыг, Удирдлагын төлөвлөгөөг нээдэг  Бурханыг харуулдаг. Тэр хүн төрөлхтний нууц, хүрэх газрыг илчилдэг. Тэр хүн төрөлхтнийг бүтээсэн ба удирдлагын ажлыг дуусгадаг. Тэр хүнээс хэдэн мянган жилийн турш нуугдсан Бурханыг илчилсэн. Тэр тодорхойгүй эрин үеийг бүрэн төгсгөдөг. Бүх хүн төрөлхтөн Бурханы царайг хайхыг хүссэн ч чадаагүй эрин үеийг Тэр төгсгөдөг. Бүх хүн төрөлхтөн бүгдээрээ Сатанд үйлчилдэг эрин үеийг Тэр төгсгөж, цоо шинэ эрин рүү тэднийг хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний оронд, Бурханы Сүнсний оронд бие махбодтой Бурханы ажлын үр дүн билээ. “Үг нь махбодоор илэрсэн” номоос
Христийн сүмийн кино “Библи ба Бурхан” Бурхан ба Библийн хоорондын харилцаа юу вэ? (Монгол хэлээр) Лиу Жижунг бол Хятадын нэгэн бүс нутгийн гэр чуулганы ахлагч. Тэр 30 гаруй жил итгэгч байсан бөгөөд “Библи Бурханы онгодыг хүртсэн” “Библи Бурханыг төлөөлдөг, Бурханд итгэх нь Библид итгэх, Библид итгэх нь Бурханд итгэх явдал” гэдэгт байнга бат зогсдог. Түүний зүрх сэтгэлд Библи бол хамгийн чухал зүйл. Библийг хүндэлж, сохроор итгэдэгээс болж тэр хэзээ ч эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг эрэлхийлж, харж байсангүй. Нэгэн өдөр, итгэгчдийг Төгс Хүчит Бурханы үгийг онлайнаас уншихыг хориглосноор түүнд Төгс Хүчит Бурханы чуулганы номлогчидтой учрах боломж гарсан юм. Үнэний талаар ширүүн мэтгэлцээн болсны дараа эцсийн дүнд тэр Библи болон Бурханы хоорондын харилцааг тодорхой харж чадсан уу? Христ бол үнэн, зам, амь гэдгийг ойлгохын тулд тэр Библиэс холдож чадав уу? Тэр Бурханы өмнө өргөгдөх үү?
Христийн сүмийн магтан дуу “Бурхан суу алдраараа дэлхийн зүүн зүгт илэрсэн” Бурхан хятадад байна Орчлон даяар Бурхан ажлаа хийж байна. Зүүн зүгт нүргэлэх чимээ тасралтгүй гарч байна, Бүх урсгал, бүлэглэлийг чичрүүлж байна. Энэ бол бүхнийг өнөө үед авчирсан Бурханы дуу хоолой. Энэ бол бүхнийг байлдан дагуулах Түүний дуу хоолой. Тэд бүгд энэ урсгалд унаж, Түүнд захирагдана. Бурхан суу алдраа аль эрт дэлхийгээс буцаан авч Зүүн зүгт шинээр олгосон. Бурханы суу алдрыг харахыг хүсэхгүй хэн байх вэ? Түүний эргэн ирэхийг тэсэж ядан хүлээхгүй хэн байх вэ? Хэн Түүний дахин ирэлтээр цангаагүй вэ? Хэн Түүний хайр татам байдлыг үгүйлэхгүй вэ? Гэрэл рүү ирэхгүй хэн байх вэ? Канааны баялгийг харахыг хүсэхгүй хэн байх вэ? Аврагч эргэн ирэхийг хүлээгээгүй хэн байх вэ? Бүхнийг чадагчийг хүндлэхгүй хэн байх вэ? Бурханы дуу хоолой дэлхий даяар түгэх ёстой. Тэр Өөрийн сонгосон хүмүүстээ илүү ихийг хэлдэг. Уулс, голыг донсолгох хүчит аянга адилаар Тэр орчлон даяар хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Бурханы үг хүнд үнэт эрдэнэ болж, Бүгд Бурханы үгийг нандигнаж байна. Аянга Зүүнээс Баруун зүгт цахилдаг. Хүмүүс Бурханы үгийг хаяхаас татгалздаг. Бурханы үгс ойлгомжгүй ч баяр хөөр өгдөг. Бүх хүн Бурханы ирэхийг тэмдэглэн нярай хүүхэд шиг баярлан хөөрнө. Бурханы дуу хоолой хүмүүсийг дуудаг. Бурхан хүмүүсийн дунд албан ёсоор орох болно. Ингэснээр хүн бүр Түүнийг шүтэн мөргөдөг билээ. Бурханаас гэрэлтсэн алдар суу, Бурханы үгсээр Бүх хүн Түүний өмнө ирж зүүнээс цахих гялбаа хийгээд Бурхан зүүн зүгийн Чидун ууланд буусныг харна. Бурхан аль эртнээс дэлхий дээр Иудейн хөвгүүн байхаа больсон. Тэр бол Зүүний аянга, дахин амилсан Бурхан. Тэр хүмүүсийг орхин очсон ч одоо Суу алдраар дүүрэн дахин илэрч байна. Бурхан бол эрин үеүдийн туршид шүтэгдэж байсан бөгөөд Израйльчуудын хаясан тэр нялх хүүхэд билээ. Тэр бол өнөө үеийн Алдар суут, Төгс Хүчит Бурхан билээ! Бурханы биелүүлэхийг хүсдэг бүхэн бол Бүх хүн Бурханы сэнтийн өмнө ирж, Түүний төрх, үйлсийг харж, дуу хоолойг нь сонсох билээ. Энэ бол төгсгөл бөгөөд Түүний төлөвлөгөөний оргил нь, Бурханы удирдлагын зорилго билээ. Үндэстэн бүр Бурханыг шүтэн мөргөж, хүлээн зөвшөөрдөг. Хүн бүр Бурханд итгэж, Түүнд захирагддаг! “Үг нь махбодоор илэрсэн” номоос
Магтан дуу “Бурханы үйл хэрэг өргөн уудам орчлонг дүүргэдэг” Бурхан сүр жавхлан зөвт байдлаар дүүрэн Бурханы үйл хэрэг өргөн уудам орчлон ертөнцийг дүүргэдэг Бурхан бүх зүйлийг өндрөөс харж, бүх зүйлийг өндрөөс ноёрхдог. Үүний нэгэн адил Тэр Өөрийн авралыг газар дэлхий рүү илгээсэн. Бурханы хараагүй хором мөч гэж хэзээ ч үгүй, Өөрийн нууц газраас хүмүүсийн хөдөлгөөн бүрийг, хэлдэг хийдэг бүхнийг харж байдаг. Бурханы хувьд хүмүүс бол дэлгээстэй ном: Тэр тэднийг нэг бүрчлэн хардаг, мэддэг. Нууц газар бол Бурханы орон байр, тэнгэр огторгуй Түүний хэвтдэг ор. Сатаны хүч Түүнд хүрч чадахгүй, учир нь Тэр сүр жавхлан, зөвт байдал, шүүлтээр бялхаж байдаг. Хөлөөрөө Бурхан орчлон ертөнцийг туулдаг, хараа сунган Тэр өргөн уудмыг нь хардаг. Хүн төрөлхтний дунд Тэр алхаж, хүний туршлагын чихэрлэг, исгэлэн, гашуун, аагтай амтыг амталсан, харин хүн хэзээ ч Бурханыг үнэхээр таниагүй, хаа сайгүй явж байхад нь Түүнийг тэр анзаараагүй. Тэр чимээгүй байж, ер бусын үйл үйлдээгүй учраас хэн ч Түүнийг үнэндээ хараагүй. Юмс одоо урьдынх шиг байхаа больжээ: Бурхан дэлхийн бүтээлээс хойш ертөнцийн хэзээ ч хараагүй зүйлийг хийх гэж байна, эрин үеүдийн туршид хүмүүсийн хэзээ ч сонсоогүй үгийг Тэр хэлэх гэж байна, учир нь махбод дахь Түүнийг мэдэхийг Тэр бүх хүнээс гуйдаг, учир нь махбод дахь Түүнийг мэдэхийг Тэр бүх хүнээс гуйдаг. “Үг нь махбодоор илэрсэн” номоос
“Ехова”, “Есүс” нь Хуулийн ба Нигүүлслийн эрин үе дэх Бурханы нэрс бөгөөд Бурхан эцсийн өдрүүдэд шинэ нэртэй болно гэдгийг Илчлэл номд эш үзүүлжээ. Яагаад Бурхан эрин үе бүрт өөр өөр нэрээр дуудагддаг вэ? “Ехова”, “Есүс” гэсэн хоёр нэрний утга учир юу вэ? Энэ богино хэмжээний видео танд нууцыг дэлгэн үзүүлэх болно. Түүний нэр нь Ван Хуа, тэр эмэгтэй Өмнөд Хятадад гэр сүмийн номлогч. Эзэнд итгэж эхэлснээс хойш тэрээр Библид Бурханыг Хуучин Гэрээнд Ехова, Шинэ Гэрээнд Есүс гэж дууддаг болохыг олж мэдсэн. Яагаад Бурхан өөр өөр нэртэй байдаг вэ? Ван Хуа үүнийг маш их гайхдаг байв. Тэрбээр Библиэс хариулт олох гэж оролдсон боловч нууцыг ойлгосонгүй .... Гэвч аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүнд эс өгөгдсөн болохоор Есүс ганцаараа Аврагч мөн бөгөөд Есүсийн нэрийг дагавал бид тэнгэрийн хаанчлалд өргөгдөх болно гэдэгт тэр бат итгэдэг. Гэсэн хэдий ч нэг өдөр Ван Хуа сэрдхиймээр мэдээ сонсов: Бурханы нэр өөрчлөгдсөн! Үүний дараа түүний зүрх сэтгэл тайван байхаа больсон ...
Христийн сүмийн товч зураглал “Шинэ жилээр цагдаа зочилсон нь I” (Монгол хэлээр) Жэн Шинмин бол дал дөхөж яваа настан, үнэн сүсэгт Христэд итгэгч. Эзэнд итгэдгээсээ болоод тэр баривчлагдаж, найман жилийн ял авч байжээ. Тэр сулллагдсан ч, Хятадын Коммунист цагдаа түүнийг төвлөрсөн хяналтын байн жагсаалтанд байлгасаар байв. Ялангуяа, настай эр Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөний дараа түүнийг айлган сүрдүүлж, заналхийлж, садаа болохын тулд цагдаа бараг өдөр бүр ирдэг байв. Жэн Шинминд гэртээ Бурханы үгийг унших арга байсангүй, гэр бүлийн гишүүд нь хүртэл түүний санаа зовнилыг хуваалцаж байв. Шинэ жилийн үдэш болж, настай эр юу болохыг үл мэдэн гэртээ Бурханы үгийг уншиж байлаа...